Monday, October 24, 2011

Хайр бид 2 чамруу

Хайр гэдэг бол нэр үг харин би биш бид гэж гарчигласан минь хачирхалтай.
Холоо одож Сурах гэж байгаа чамайгаа үгүйлэн санана
Хэзээ ч чамайгаа орхихгүй
Үнэн ч амлалтандаа хүрж
Хоосон сэтгэл гаргахгүй
Сэтгэл зүрхээ зориулна
Тэнгэрийн хаяа
Газрын хязгаар
Тэнгисийн ёроолд ч байсан
Хайрт чам дээрээ очих болхоор
Хонгор чи минь алсыг зорьдоо.
Хэзээ ч чамайгаа зовоохгүй
Хоосон амлалт өгөхгүй
Чамаасаа хэзээ ч холдохгүй ээ. Хайраа чамдаа хайртай шүү ...
Сарнай цэцгээ дйилж ядахч
Хайрт чамайгаа зорьж буй болхоор
Хэзээч хайрн ядрахгүй
Хэн ч хайрыг нь зогсоохгүй
Ямар ч саадыг даван яг л чамайгаа зорино. Хайраа
Усан үер гэв үү? Далайн давалаа гэлүү ? Хавсарга салхи уу?
Бүгд л энгийн бас даруухан романтик.
Усан үер биш шиврээ бороо мэт
Далайн давалгаа биш хөвөөгөөр нь дааж ядах сарнайгаа чирэн сэтгэлт чамайгаа зорино
Хавсарга салхи нь хайрын шүлэг эгшиглүүлэв үү? Хайрын тухай дуу аялвуу?
Тэнэгхэн би чинь тэнгэрлүү ширтлээ тэнд үүлс чамайг минь дүрсэллээ тэсгэл алдан хайртай гэж орильё хайраа [**]



Хүлээлт

Хонгор чи минь холыг зорьсонч
Хайрлах сэтгэл минь хувирахгүй
Хагарсан аяга мэт бутрахгүй
Хавар иргээд дэлгэрдэг цэцэг шиг
Хайрт чамайгаа хүлээнэ хонгор минь
Хүсэл сэтгэл минь чамтай хамт одсонч
Хөндий сэтгэл сэмэрч эмтрэхгүй ээ хайраа
Харвах одонд хайрн хүслээ шивнээл
Хайрт чамайгаа хүлээх болноо
Зүрхээ цээжиндээ өвөртлөөд
Зөрүүд зангаараа ичэнгүйрч үлдэх ч
Суварган нулимс дуслуулан сууж
Сэтгэлийн минь эзэн чамайгаа хүлээх болноо.
Нулимс хааяа дуслан нууцхан сэтгэл өвтгөх ч гэсэн
Нүгэлт орчлонд чи биднийг үл салган
Хорвоод 2уулаа хосоороо амьдрах ёстойм болхоор
Хун шувуу шиг хайрандаа умбанаа.

Сэтгэлийн толио


Сайн байна уу? Одоо шөнийн 2:02 минут болжийн сэтгэл яагаад ч юм нэг л гоё эсвэл үгээр хэлхэд эвгүй байнаа. Би энд нэг дууг бараг 2 эсвэл 3н цаг сонсож байна. Яагаад гэдгийн мэдкү байна гэхдээ л нэг л сэтгэл хөдөлгөмөөр дуу байна яджийтал энэ clip дээр нь гаржаа яг над шиг хөөрхөн амьтанг хархаар эгдүүрхээд байхиймаа. хэхэ.

Нээрээ найз охины минь аав нь намайг хүргэн гэж дууджийлээ бас нээх гоё байсаан үгээр хэлхэд үнэн хэцүү байнаа. Яджийтал найз охин маань гадаадруу сурах гээд явах гээд үнэн хэцүү байнаа. Сэтгэл минь одоо л нэг тэвтэж бас аз жаргалыг мэдэрч байхад гэнэт л тэр бүгдийг өгж байсан чи минь хол явчих гээд байхиймаа гэхдээ хайрн чамайгаа хүлээн гэдгээ амлаж байна. Хайрн чаднаа гол нь чи минь бас хүлээгээд сураад хүрээд ирвэл тэгээл болох нь тэр жинхэнэ аз жаргалтай хайр сэтгэлийг мэдрэхгүй юм хэхэ... Яг л тэр зураг шиг хайрн чамайгаа хүлээнээ. Нээрээ тийн би бараг энэ зурагтай аймар адилхан байгааздээ хэхэ....... Зүгээр нэг шүлэг бичмээр санагдчихлаа.

Friday, October 14, 2011

Сайн байна уу???

Сайн байна уу? Би блог-оо хөтлөлгүй их уджээ.. Зүгээр л чамайг мартсандаа биш түрхэн зуурдаа блог-оосоо зайгаа барьсан юмаа. Уучлаарай блог минь би одооноос арай ондоогоор чамайг хөтлөхөөр болсоон... ^_^ kkk...
Гэхдээ яаж гэдгээ сайн мэдкү байна юу ч гэсэн уншигч нар минь уншаад ойлгон биздээ :D
Би блог чамтай бараг 6н сар уулзсангүй энэ хугацаанд их юм боллоо.
Нээрээ би нэг найз охинтой болсон хэхэ... Би блогондоо энэ охин болон бас нэлээн гоё гоё мэдээлэл хийж байнаа. Магадгүй зарим нэгн өдрийн тэмдэглэл маягаар уншиж болох юм.
Би саяхан тэр охинтойгоо муудалцаад буулт хийж өгчөөд ороод ирлээ. Нээрээ эмэгтэй хүн хэдий эмзэгч гэсэн эрэгтэй хүн ч гэсэн сэтгэл зүрхтэй гэдгийг уншиж байгаа эмэгтэй хүмүүсдээ хэлмээр байна.
энэ дууг сонсоорой залуусаа үнэхээр гоё дуу...