Monday, October 24, 2011

Хүлээлт

Хонгор чи минь холыг зорьсонч
Хайрлах сэтгэл минь хувирахгүй
Хагарсан аяга мэт бутрахгүй
Хавар иргээд дэлгэрдэг цэцэг шиг
Хайрт чамайгаа хүлээнэ хонгор минь
Хүсэл сэтгэл минь чамтай хамт одсонч
Хөндий сэтгэл сэмэрч эмтрэхгүй ээ хайраа
Харвах одонд хайрн хүслээ шивнээл
Хайрт чамайгаа хүлээх болноо
Зүрхээ цээжиндээ өвөртлөөд
Зөрүүд зангаараа ичэнгүйрч үлдэх ч
Суварган нулимс дуслуулан сууж
Сэтгэлийн минь эзэн чамайгаа хүлээх болноо.
Нулимс хааяа дуслан нууцхан сэтгэл өвтгөх ч гэсэн
Нүгэлт орчлонд чи биднийг үл салган
Хорвоод 2уулаа хосоороо амьдрах ёстойм болхоор
Хун шувуу шиг хайрандаа умбанаа.

No comments:

Post a Comment