Хаврын анхны яргуй ургах үед чамдаа дасаж
Хайрыг би чинь мэдэрч билээ
Холоо явсан ч хонгор чамдаа хайртай юм шүү...
Нутгаа санаад уйлж суув уу? Би чинь
Үгүй юм шүү!!! нүдээрээ инээдэг чамайгаа сансан юм шүү...
Нуураа орхиод ниссэн ангир шиг би чинь
Иргээд чам дээрээ ирнээ...
Хааяа би чинь харуусаж суухдаа
Харамлаж нэг хардах юм хайраа.
Хурдхан чам дээрээ очих юмсан
Ховорхон чамайгаа тэврэх юмсан
Хацар дээр чинь үнсэх юмсан
Хантлаа тэгээд тэврэх юмсан.
Бүдэгхэн гэрэл сүүмэлзэх үед
Зүүдэнд минь хааяа орход чинь
Зүүднээсээ би сэрхийг хүсдэггүй
Зөвхөн чамтайгаа байхыг хүсэх юм аа...
Хагацаж чамаасаа яваагүй болхоор
Хайрт минь чи хүлээж байгаарай
Хацар норгон уйлж суусан нулимс бүр минь
Эзэн дээрээ очихыг хүлээж байгаам шүү
Бие минь холдсон ч
Сэтгэл минь үлдсэн болхоор
Сарнай цэцэгтэй чи минь намайгаа угтаарай...
No comments:
Post a Comment